Нүүр

Нууцлалын бодлого

Энэ бодлого нь Uuhuu-г ашиглах үед ямар мэдээлэл хэрэгтэй болдог, түүнийг юунд ашигладаг болон та мэдээллээ хэрхэн удирдаж болохыг тайлбарлана.

Хүчин төгөлдөр
2026 оны 8 сарын 2
Сүүлд шинэчилсэн
2026 оны 8 сарын 2
Ашиглах мэдээлэлБраузерт хадгалахТүр таних тэмдэгНайзаа урихАшиглалтын статистикТаны сонголт

1. Бид ямар мэдээлэл ашигладаг вэ?

Uuhuu-г ажиллуулахад таны ашигласан хуудас, төхөөрөмж болон браузерын ерөнхий мэдээлэл, сонгосон тохиргоо, кредитийн түүх зэрэг хязгаарлагдмал мэдээлэл хэрэгтэй байж болно.

Найзаа урих үйлчилгээнд түр таних тэмдэг, урилгын төлөв, урамшуулал олгосон эсэх болон шаардлага хангасан тоглоом дууссан тухай хамгийн бага мэдээллийг ашиглана. Тусламж хүсэж имэйл илгээвэл таны өөрөө өгсөн холбоо барих мэдээлэл, зурвас болон хавсралтыг хүсэлтийг шийдвэрлэхэд ашиглана.

2. Мэдээллийг яагаад ашигладаг вэ?

Бид мэдээллийг Uuhuu-г ажиллуулах, тохиргоо болон кредитийн мэдээллийг хадгалах, урих урамшуулал олгох, зүй бус ашиглалтаас хамгаалах, алдааг засах, хэрэглээг ерөнхийд нь ойлгож үйлчилгээг сайжруулах зорилгоор ашиглана.

Таны мэдээллийг энэ бодлогод тайлбарласнаас өөр зорилгоор ашиглах шаардлага гарвал холбогдох мэдээлэл, сонголтыг урьдчилан шинэчилнэ.

3. Браузерт хадгалагдах мэдээлэл

Beta хувилбарын зарим кредит, тоглоомын явц, тоглогчийн оруулсан нэр, тохиргоо, насны баталгаажуулалт болон зөвшөөрлийн мэдээлэл тухайн браузерт хадгалагдана.

Браузерын мэдээллээ устгах, нууц горим ашиглах эсвэл өөр төхөөрөмж рүү шилжихэд эдгээр мэдээлэл алдагдаж болно. Uuhuu ийм локал мэдээллийг сэргээх боломжгүй байж болно.

4. Түр таних тэмдэг

Uuhuu-ийн зарим үйлчилгээнд тусдаа бүртгэл нээхгүйгээр таны браузерт холбоотой санамсаргүй таних тэмдэг үүсгэж болно. Энэ нь урих холбоос, урамшуулал болон шаардлага хангасан тоглоомыг зөв хэрэглэгчтэй холбох зориулалттай.

Браузерын таних мэдээллээ устгавал өмнөх түр бүртгэлдээ дахин хандах боломжгүй болж болно. Одоогоор ийм бүртгэлийг сэргээх эсвэл өөр бүртгэлтэй холбох боломж байхгүй.

5. Найзаа урих үйлчилгээ

Найзаа урих үед бид урилга хэнээс ирсэн, урилга хүчинтэй эсэх, шаардлага хангасан тоглоом дууссан эсэх, урамшуулал олгосон эсэх зэрэг үйлчилгээг ажиллуулахад шаардлагатай мэдээллийг хадгалж болно.

Урих урамшууллын зорилгоор тоглогчийн нэр, хөзрийн асуулт, тоглогчийн хариулт, хэлсэн яриа болон тоглоомын хувийн агуулгыг зориудаар хадгалахгүй. Давхар эсвэл зүй бус урамшууллыг хязгаарлахын тулд шаардлагатай хамгаалалт хэрэглэж болно.

6. Ашиглалтын статистик

Таны зөвшөөрсөн үед Uuhuu нь Google Analytics 4 ашиглан үзсэн хуудас, төхөөрөмж болон браузерын төрөл, тоглоомын ерөнхий үе шат, товчлуурын ерөнхий хэрэглээ зэрэг статистик мэдээлэл цуглуулж болно. Энэ нь хэрэглэгчид Uuhuu-г хэрхэн ашиглаж байгааг ойлгож, алдаа болон хэрэглэхэд төвөгтэй хэсгийг сайжруулахад тусална.

Ашиглалтын статистик анхнаасаа идэвхгүй байна. Та зөвшөөрөхгүй байсан ч тоглоомоо ашиглаж болох бөгөөд сонголтоо доорх удирдлагаас хүссэн үедээ өөрчилж болно. Зөвшөөрөхөөс өмнөх үйлдлийг дараа нь нөхөн илгээхгүй. Зөвшөөрлөө буцааснаар шинэ мэдээлэл илгээхийг зогсоох боловч өмнө нь Google-д очсон мэдээллийг браузераас буцаан устгах боломжгүй.

Урих код, тоглогчийн нэр, хөзрийн асуулт, хариулт, хэлсэн яриа, промо кодын утга, кредитийн яг үлдэгдэл болон тоглоомын хувийн агуулгыг статистик мэдээлэлд зориудаар оруулахгүй. Урих холбоосын кодыг хуудасны хаяг болгон Google Analytics руу илгээхгүй.

7. Үйлчилгээнд оролцдог байгууллагууд

Uuhuu-г ажиллуулахад Vercel хостинг, Supabase-ийн түр таних болон урих үйлчилгээ, Cloudflare Turnstile-ийн автомат ашиглалтаас хамгаалах шалгалт, зөвшөөрсөн үед Google Analytics ашиглагдана. Эдгээр үйлчилгээ өөрсдийн бодлого, хуульд нийцүүлэн шаардлагатай техникийн мэдээлэл боловсруулж болно.

Turnstile-д тоглогчийн нэр, хөзрийн асуулт, хариулт эсвэл тоглоомын хувийн агуулгыг зориудаар илгээхгүй.

8. Мэдээлэл хадгалах хугацаа

Браузерт байгаа мэдээлэл таныг устгах, хугацаа нь дуусах эсвэл шинэ хувилбараар солигдох хүртэл хадгалагдаж болно. Урих харилцаа болон урамшууллын бүртгэлийг давхар урамшуулал, зүй бус ашиглалтаас сэргийлэх болон маргаан шалгахад шаардлагатай хугацаанд хадгалж болно.

Имэйлээр ирсэн мэдээллийг хүсэлтийг шийдвэрлэх, шаардлагатай хариу өгөх хугацаанд хадгална. Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэгцээгүй болсон мэдээллийг устгахыг зорино.

Нууцлал ба хадгалалтын удирдлага

Эдгээр үйлдэл нь зөвхөн одоогийн браузерт хадгалсан Uuhuu-ийн мэдээлэлд хамаарна. Найзаа урих үед серверт хадгалсан мэдээлэл тусдаа үлдэх бөгөөд браузерын мэдээлэл цэвэрлэхэд устахгүй.

Ашиглалтын статистик

Одоогийн төлөв: Шалгаж байна. Энэ сонголт нь хуулийн зөвшөөрөл, насны баталгаажуулалт, кредит болон gameplay-аас тусдаа.

10. Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны мэдээллийг хамгаалахын тулд зохих техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Гэсэн ч интернэт болон төхөөрөмжийн хадгалалт бүрэн эрсдэлгүй байдаггүй.

Бид үйлчилгээнд шаардлагагүй хувийн мэдээлэл цуглуулахгүй байхыг зорьдог. Урих үйлчилгээний мэдээлэл серверт, харин beta кредит, тохиргоо болон тоглоомын зарим мэдээлэл браузерт хадгалагдаж болохыг анхаарна уу.

11. Насны хязгаар

Согтууруулах ундаатай холбоотой хэсэгт 21 нас, насанд хүрэгчдэд зориулсан хэсэгт 18 нас хүрсэнээ тусад нь баталгаажуулна. Uuhuu төрсөн огноо эсвэл иргэний үнэмлэх цуглуулж нас, хэн болохыг албан ёсоор шалгадаггүй.

12. Таны эрх, хүсэлт болон бодлогын өөрчлөлт

Та браузерт хадгалсан мэдээллээ доорх удирдлагаар цэвэрлэх, ашиглалтын статистикийн сонголтоо өөрчлөх боломжтой. Серверт хадгалсан урих мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг uuhuutogloom@gmail.com хаягаар илгээнэ үү. Хүсэлтийг шийдвэрлэхийн тулд нэмэлт мэдээлэл шаардлагатай байж болно.

Мэдээллийн хэрэглээ эсвэл таны сонголтод нөлөөлөх өөрчлөлт гарвал бодлогыг шинэчилж, шаардлагатай үед дахин зөвшөөрөл авна.

Холбоо барих
uuhuutogloom@gmail.com
Байршил
Улаанбаатар хот, Монгол Улс

Хувилбар: 1.5. Хүчин төгөлдөр огноо: 2026 оны 8 сарын 2. Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8 сарын 2.

© 2026 UuhuuНэг утсаар, хамтдаа.
Ашиглалтын нөхцөлНууцлалын бодлогоАюулгүй тоглох дүрэм
v0.1.0

Тоглоом эхлүүлэхийн өмнө

Uuhuu-д тавтай морил!

+1,000 кредит

Танд 1,000 угтах кредит бэлэглэлээ. Сайхан үдэш болгоорой!